Нийгмийн олимпиад

Аймаг, нийслэлийн Боловсрол , соёлын газрын дарга нар болон нийгмийн ухааны арга зүйч нарт

Дугаар 13 /01 Улаанбаатар хот

Түүх, нийгмийн тухай мэдлэгийн улсын олимпиадын хүрээнд нийгмийн

ухааны багш нарын шилдэг илтгэл шалгаруулах удирдамж

Нэг. Нийтлэг зүйл

Түүх, нийгмийн тухай мэдлэгийн улсын олимпиадын хүрээнд нийгмийн ухааны багш нарын /цаашид НУБ гэнэ/ шилдэг илтгэл шалгаруулах ажлын зорилго нь бага, дунд боловсролын стандарт, сургалтын үндэсний хөтөлбөр /киррикюлим/ хэрэгжиж байгаатай холбогдуулан нийгмийн ухааны багшийн хөгжил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрж хайх, тэргүүн туршлагыг нэгтгэн дүгнэх, түгээх, шинэ санаа бодол илрүүлэх, судлахад оршино.

Хоёр. Илтгэлийн сэдэв

Энэхүү удирдамжийн дагуу НУБ-ын шилдэг илтгэл шалгаруулах ажил нь “Нийгмийн ухааны (НУ) багшийн хөгжлийн онол, практикийн тулгамдсан асуудал ” ерөнхий сэдвийн хүрээнд явагдах бөгөөд дараах үлгэрчилсэн сэдвүүдийн агуулга , арга зүйг хөндсөн байна. Үүнд:

- НУ-ны багшийн сургах ур чадварыг хөгжүүлэх

- НУ-ны багшийн ёс суртахуун, харилцааны төлөвшил

- НУ-ны багшийн имиж

- НУ-ны багшийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх тогтолцооны асуудал

- НУ-ны багш судалгаа, шинжилгээний ажилд суралцах

- НУ-ны багш ажлын байран (сургуульд түшиглэн)-даа хөгжих арга зам

- НУ-ны багшийн хөгжлийг үнэлэх аргазүй

- НУ-ны сургалтын орчин,түүнийг бүрдүүлэх,ашиглах

- НУ-ны багшийн аргазүй, технологийн шинэчлэл, хандлага

- Нийгмийн ухааны сургалтаар суралцагч хөгжих,төлөвших

- Нийгмийн ухааны сургалтын үр дүнг үнэлэх

- НУ-ны багшийн ажлыг үнэлэх,түүний онцлог

- Нийгмийн ухааны сургалт болон сургалтаас гадуур төсөлт ажил хийлгэх ,үр дүнг тооцох

- Ахлах ангид нийгмийн ухааны сонгон гүнзгийрүүлэх сургалт зохион байгуулах

- “Иргэний боловсрол” хичээлийн агуулга, арга зүйн асуудал

- Монголын түүхийн сургалтын агуулга, арга зүй, залгамж холбооны асуудал

- Монголын түүхийн сургалтаар сурагчдыг үнэлж дүгнэх нь г.м.

Гурав . Илтгэлийн шалгуур

Тус олимпиадын хүрээнд НУБ-ын шилдэг илтгэл шалгаруулалтанд ирүүлэх илтгэлийн агуулга, бүтэц, чанарыг сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд дараах шалгуур үзүүлэлтүүдээр харгалзах оноо өгч үнэлнэ.

· Илтгэлийн онолын түвшин, шинэлэг санаа 30 оноо

· Арга зүйн түвшин: ажиглалт, туршилт, арга, аргачлал г.м. 25 оноо

· Хэрэглээний түвшин 20 оноо

· Хэл найруулга , бичлэгийн түвшин 15 оноо

· Илтгэх ур чадвар 10 оноо

Дөрөв. Илтгэл шалгаруулах ажлын зохион байгуулалт

· Тус олимпиадын үеэр НУБ-ын шилдэг илтгэл шалгаруулах ажлыг эрдэм шинжилгээний хурлын хэлбэрээр дараах үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

- Сургуулийн хэмжээнд

- Аймаг, нийслэлийн хэмжээнд

- Үндэсний хэмжээнд

· Түүх, нийгмийн тухай мэдлэгийн улсын олимпиадын гурвын давааны үеэр үндэсний хэмжээнд хэлэлцүүлэх шилдэг илтгэлийг аймаг тус бүрээс 1, нийслэлээс 9 илтгэлийг тус тус шалгаруулна. Өөрөөр хэлбэл, тус олимпиадын гурвын даваанд мэргэжлээрээ шалгаран оролцох нийгмийн ухааны багш нь илтгэлээрээ шалгарсан байна.

· Тус олимпиадын хүрээнд аймаг, нийслэлээс үндэсний хэмжээнд хэлэлцүүлэхээр шалгарсан илтгэлүүдийг бүрэн эхээр нь /үсгийн фонд Arial Mon, үсгийн өндөр 11pt/ 2011 оны 4 сарын 16-ны дотор БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ж.Мягмарт гэсэн хаягаар холбогдох бичгийн хамт ирүүлнэ. Уг хугацаанаас хожимдсон илтгэл үндэсний хэмжээний шалгаруулалтанд орох боломжгүйг анхаарах хэрэгтэй. Харин илтгэлийн хураангуйг электрон хэлбэрээр 5 хуудаст багтаан бэлтгэж, шалгарсан багш өөрөө авч ирнэ .

· Аймаг, нийслэлээс шалгарсан илтгэлүүдийг тус олимпиадын гурвын давааны үед эрдэм шинжилгээний хурал хэлбэрээр хэлэлцүүлэн байр эзлүүлнэ.

· Тус олимпиадын үеэр үндэсний хэмжээний мэргэжлийн шилдэг илтгэлийн шалгаруулалтанд орсон илтгэлүүдийн эмхэтгэл гаргаж, нийтийн хүртээл болгоно.

Жич:

- Тус олимпиадын гурвын даваанд оролцох НУ-ны багшийг бичсэн илтгэлээр нь шалгаруулахын зэрэгцээ тест гүйцэтгүүлэх зэргээр мэргэжлийн мэдлэг, ур чадварын байдлыг давхар үзүүлэлт болгож болно.

- Олимпиадын гурвын даваанд оролцох багшийг илтгэл болон мэдлэг, ур чадварыг үнэлж нэгдсэн дүнгээр байр эзлүүлнэ.

- Монголын түүхийн олимпиадыг мөрдөж буй журам, зааврын дагуу 9-р ангийн сурагчдын дунд эчнээ хэлбэрээр эсээ бичүүлэн, аймаг бүрээс 1, нийслэлээс 9 /дүүрэг бүрээс 1/ эсээг тус тус шалгаруулж , НУ-ны багшийн шилдэг илтгэлийн хамт дээр дурдсан хугацаанд , дурдсан хаягаар ирүүлэх хэрэгтэй.

- ЕБС-ийн 11-р ангийн сурагчдын дунд зохион байгуулах Нийгмийн тухай мэдлэгийн олимпиадын II давааны тестийг хүргүүлнэ.

Түүх , нийгмийн тухай мэдлэгийн улсын олимпиадын дэд хороо

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)