Спорт урлагийн наадмын удирдамж

БАТЛАВ

Боловсрол, соёлын газрын Сүхбаатар аймаг дахь ХААН банкны

дарга Д.СЭНГЭДОРЖ салбарын захирал Б.ЖАРГАЛСАЙХАН

Сүхбаатар аймгийн боловсролын ажилтнуудын

спорт, урлагийн II наадмын удирдамж /шинэчилсэн хувилбар /

Зорилго: Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг дэлгэрүүлэх, сургууль, цэцэрлэгийн багш нарын бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх, Монгол улсын БСШУЯ, ХААН банкны гэрээний хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх

Хугацаа: 2011 оны 06 дугаар сарын 04-05

Ивээн тэтгэгч: ХААН банк

Шагналын сан 1500000

Хамрах хүрээ: ЕБС, цэцэрлэг, Технологийн сургуулийн багш, удирдах ажилтнууд

Наадмын төрөл:

1. Волейбол

2. Буухиа гүйлт

3. Дундын зайн гүйлт

4. Хөгжмийн хэмнэлт хөдөлгөөнт дасгал /Аэробек/

5. Гоцлол дуу

6. Цэнгээнт бүжиг

Наадмын журам:

1. Багийн бүрэлдэхүүн: Сургууль тус бүр 15 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй 1 баг бүрдүүлж орно.

- Багийн бүрэлдэхүүнд тухайн сумын цэцэрлэгийн багш 2, биеийн тамирын багш 1-ээс/ бүжгийн төрөлд 1 нэмэгдэж болно./ илүүгүй байна.

- Тухайн багт дотуур байрын багш, албан бус боловсролын багш болон өөр ажил эрхэлсэн багш орсон тохиолдолд үндсэн мэргэжлийг харгалзан үзнэ.

- Баруун Урт сумын цэцэрлэгүүд 1-ээс доошгүй баг бүрдүүлж орно. /Өөрийн багтаа Баруун-Урт сумын ЕБС-ийн биеийн тамирын багш болон эрэгтэй багшийг заасан тоонд тохируулан авна /

- 2010 оны 09 сарын 15-ны өдрөөс хойш тухайн сургууль, цэцэрлэгт ажилд шинээр орсон багшийг багийн бүрэлдэхүүнд оролцуулахгүй.

- + Багийн бүрэлдэхүүнд тухайн сургуульд ажиллаж буй Энх тайвны корпусын мэргэжилтэн багш орж болно.

- + Асгат, Халзан сумдын сургуулийн эрэгтэй багшийн тоо цөөн учир тухайн сургуулийн эрэгтэй үндсэн ажилтнаас зөвхөн бүжгийн төрөлд оролцуулахыг зөвшөөрнө. Гэхдээ оролцох ажилтны тоо нь нийт оролцвол зохих эрэгтэй бүжигчдийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой.

- + Нэг оролцогч 3-аас дээш төрөлд оролцохыг хориглоно.

- + Оролцогч багууд уг наадмын зөвхөн бүжгийн төрөлд биеийн тамирын эрэгтэй 1 багшийг нэмж оролцуулж болно.

- Оролцогч баг бүр багийн нэр, таних тэмдэгтэй, багийн гишүүд тус бүр хувийн дугаартай, жигд хувцасласан байх

- Оролцогч багууд албан ёсны мэдүүлгийг доорх асуултын дагуу бөглөж тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө БСГ-ын мэргэжилтэн Т.Хурцбаярт ирүүлнэ.

Сум………………….. сургууль…………………….

овог

нэр

хүйс

мэргэшил

Ажилласан жил

Хувийн дугаар

Спортын зэрэг

1

2. Тэмцээний журам:

- Волейбол: Нэг багт эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 багш оролцож холимог тоглолтын журмаар явагдана. Баг бүрт орлон тоглогч эрэгтэй эмэгтэй тус бүр 1 байж болно.

- Буухиа гүйлт: /4 х 100 м гүйлт/ Багийн эрэгтэй , эмэгтэй тус бүр 2 багш оролцоно.

- Дундын зайн гүйлт: Эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэл багш оролцох бөгөөд эрэгтэй 800 м, эмэгтэй 400 м-т хэсэгт хуваагдан бөөн гараанаас гарна.

- Аэробек: Баг 8-10 хүнтэй байна. Дасгалын үргэлжлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй.

- Гоцлол дуу: Багийн 1 оролцогч зохиолын дуу дуулна.

- Цэнгээнт бүжиг: Оролцогч багууд танго бүжиг бүжиглэнэ. /баг бүрт 4 хос/

Төрөл тус бүрийн тоглох зарчим, дүгнэх журмыг техникийн зөвлөгөөн дээр тодорхой танилцуулна.

3. Шалгаруулах журам:

- Төрөл тус бүрд: эхний 3 байр эзлүүлж медаль, мөнгөн шагнал,

Багийн дүн: 6 төрлөөр тэмцээний дүнг нэгтгэж оноогоор байр эзлүүлнэ.

I байр - цом, мөнгөн шагнал,

II, III байр - өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус гардуулна.

Наадмын хаалтын үйл ажиллагаа 2011 оны 06-р сарын 05-ны орой 19:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болох ба наадамд оролцогчдын тоглолт болно.

Холбогдох утас: 99518038, 93059300, 99085271, 93059393, 99519934

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)