Гарын авлага

Аюулгүй амьдрах ухааны үндэс I, II, III

гарын авлагыг сургалтанд ашиглах нь

зөвлөмж

Өмнөх үг

НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн засгийн газар, Монгол улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улс дахь гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн үйл ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад осол гамшгаас өөрийгөө болон өрөөлийг хамгаалах боловсрол олгох зорилгоор “Аюулгүй амьдрах үндэс” – I, II, III гарын авлагыг бага, суурь бүрэн дунд боловсролын агуулгын хүрээнд гаргасан байна.

Энэхүү гарын авлага нь байгалийн шинжлэл, нийгмийн шинжлэх ухааны уулзвар дээр зохиогдсон.

Эдгээр гарын авлагууд нь хичээлийн үндсэн хөтөлбөрт ороогүй учраас сургуулийн мэдлийн, бие даалгах, сонгон судлах болон төсөлт хичээл, иргэний боловсролын цагууд дээр оруулах боломжтой юм.

Хүүхдүүд маань ахуйн осол гэмтэл, байгалийн элдэв гамшигт үзэгдэл, химийн хорт бодисийн хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл дутмаг бадлаасаа болж “ялааны хор” - нд хүртэл хордож амь насаа алдсан тохиолдол байдаг юм байна.

Тиймээс ч бид энэ гарын авлагыг ашиглан сурагчиддаа мэдлэг олгох нь буруу зүйл биш гэж бодож байна. та ч бас санал нэгтэй байгаа байхаа.

Гарын авлагууд нь сургуулиудад 2 ширхэг л очиж байгаа тул багш нар сургуулийн номын сангаар дамжуулан авч ашиглаарай.

Гарын авлагуудаа сургалтандаа хэрэгжүүлээрэй хэмээн хүсье.

Та бүхний сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье.

Боловсрол соёлын газар

мэргэжилтэн Б.Батзаяа

Аюулгүй амьдрах ухааны үндэс I Бага боловсролд зориулсан

гарын авлага

Энэхүү гарын авлага нь: өдөр тутмын амьдралд тохиолдож болох ахуйн осол болон байгалийн гамшигт үзэгдлүүдээс өөрийгөө хамгаалж сурах, урьдчилан сэргийлэх зэрэгт суралцахад бага ангийн сурагчдад туслах зорилготой.

Гарын авлагад: Бага насны хүүхдэд гамшиг ослын талаар ойлгуулахдаа

Аюул осол юунаас болж гардаг

Түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийж болох

Осол аюул тохиолдвол яах ёстой гэдгийг

Би мэднэ

Би чадна

Би сурна гэсэн ойлголтоор тодорхойлон бичсэн нь энэ насны хүүхдүүдэд ойлгомжтой, тодорхой, сонирхолтой болсон байна.

Жишээлвэл:

Үер усны аюул гэдэг нь юу болох, үүсэх гол шалтгаан, урьдчилан сэргийлэхийн тулд мэдэж байх ёстой зүйлс болон үер усны аюул тохиолдсон үед авах арга хэмжээг тухайн насны хүүхдүүдэд ойлгомжтой энгийн байдлаар тайлбарласан ба

Үер усны аюул тулгарсан үед би :

102, 105 утасны дугаарт дуудлага өгч гэрийн хаягаа зөв зааж өгч чадна.

Үер усны аюул тулгарсан үед би

Аль болох өндөр газар гарч чадна

Үер усны аюул тулгарсан үед би

Хурдтай урсаж буй усыг туулах нь аюултай гэдгийг мэднэ гэх зэргээр аюул гамшигаас өөрийгөө болон бусдыг аварч чадна гэсэн итгэлийг бий болгож өөртөө мэдлэг олж авахаар заагдсан байна.

Аюулгүй амьдрах ухааны үндэс II суурь боловсролд зориулсан гарын авлага

Сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад аливаа гамшиг осолд хүүхдүүд өртөх нь их болжээ. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшгаас хамгаалах чиглэлийн хичээлийг судлуулах, аливаа осолд өртөхөөс өөрийгөө хамгаалах, осолд өртсөн нэгэндээ тусламж үзүүлж сургахад энэ гарын авлагын зорилго оршино.

Аюулгүй амьдрах ухааны үндэс II суурь боловсролд зориулсан гарын авлага нь Гамшгийн эрсдлээс хамгаалах үндэс, Байгалийн гамшгийн аюулын эрсдэл үүсэх, түүнээс хамгаалах үндэс, Биологийн аюулын эрсдэл, түүнээс хамгаалах үндэс гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа.

Энэхүү гарын авлагад: Гамшгийн үндсэн ойлголт, төрөл, ангилал, гамшиг үүсэх учир шалтгаан, гол хүчин зүйлүүд, эрсдлийн талаар арай өргөн хүрээнд авч үзсэн байна.

Өөрөөр хэлвэл: Бид гамшиг, аюул хоёрын ялгааг ч сайн мэдэхгүй нэг л ойлголт мэтээр ярьж хэлсээр л яваа.

Тэгвэл гарын авлагыг сурагчид маань судалснаар Улс орон аливаа нэг байгаль нийгмийн аюулд өртөж түүнийгээ өөрийн дотоод нөөц хүч хэрэгслэл, хөрөнгөөрөө хор уршгийг арилгах боломжгүй болж хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулж, удаан хугацаагаар амьдрал ахуй нь алдагдаж байгаа үйл явцыг гамшиг гэж нэрлэдэг болохыг Цаашлаад Байгалийн аюул, гамшигаас өөрийгөө хэрхэн хамгаалах, тохиолдсон үед авах арга хэмжээ, аюулд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэх, хурц халдварт өвчнүүд, байгалийн голомтот халдварт өвчнүүд гэж юу болох, тэдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ, илэрсэн тохиолдолд яаралтай авах арга хэмжээг мэдсэнээр өөртөө болон бусдад тусалж чадах болно.


Аюулгүй амьдрах ухааны үндэс III бүрэн дунд боловсролд зориулсан гарын авлага

Аюулгүй амьдрах ухааны үндэс III бүрэн дунд боловсролд зориулсан гарын авлага нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үндэс, гал ой хээрийн түймрийн эрсдлээс хамгаалах үндэс, техник технологийн ослын үндэс, аврах ажлын үндэс гэсэн 4 бүлгээс бүрдэнэ.

Химийн хор хуруу шилэнд, бактерлогийн зэвсэг дугтуйнд байж болох болсон үед сурагчдад эдгээр хор хөнөөлийн талаар сургах нь ач тустай зүйл юм.

Энэхүү гарын авлагад: Гамшиг тохиолдох нөхцөл, хамгаалах үйл ажиллагааны мөн чанар, үе шатууд, гамшигийн бэлэн байдлыг хангах арга хэмжээ, тохиолдсон үед сэргээн босгох, засварлах ажлууд, гамшгаас хамгаалах удирдлагын зохион байгуулалт, хэн хэрхэн ямар үүрэгтэй оролцдог зэрэг ойлголтуудыг багтаасан байна.

Энгийн жишээ татахад: Сургууль болгонд гал гарсан тохиолдолд хэрэглэх галын булан байдаг. Түүнд нь галын хор, хүрз, хувин сав, элс гэх зэрэг багаж хэрэгслэлүүд байдаг боловч галын хорыг нь яаж ажиллуулах талаар мэддэг багш ажилчид, сурагч тун ховор байдаг нь амьдрал дээр тохиолдсоныг нэг багш ярьж байсныг сонссон билээ.

Гарын авлагыг сурагчид судалснаар: Гамшиг тохиолдсон үед зарлан мэдээллийг хэрхэн хүлээж авах, дохиогоор ажиллах журам, аюул ослын үед авах арга хэмжээ, химийн хорт бодисийн аюул, шинж чанар, хордолтоос урьдчилан сэргийлэх, хордсон үед яах ёстой, гал гарсан үед галын хорыг хэрхэн ажиллуулах, аюулд өртсөн нэгэндээ анхны тусламжийг хүргэх талаар мэдлэг мэдээлэлтэй болох юм.

Ядаж л хээр гадаа төөрсөн үед оддоор, нараар, бугуйн цагаар, газар орны шинжээр зүг чигээ олж чаддаг болно.

Аюулгүйн үндэс III номыг ашиглахдаа :

“Гамшигийн менежмент”

“Гамшигаас өөрийгөө хамгаалах арга хэрэгслэл”

“Газар хөдлөлтийн аюул”

“Гамшигийн удирдлага”

“Эрсдлийн үнэлгээ” зэрэг ОБЕГ-аас эрхлэн гаргасан ном гарын авлагуудыг дагавар болгон ашиглавал илүү дүнтэй өргөн хүрээний мэдлэг олгогдоно.


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)